Макгрегор Нурмагомедовт ялагдсан гол алдаагаа дурьдав

UFC-ийн дэлхийн аварга асан, ирланд тулаанч Конор Макгрегор Оросын тулаанч Хабиб Нурмагомедовт ялагдсан шалтгаанаа дурьджээ.

Ирланд эр довтолж дайрахдаа илүү хүчтэй хэрнээ тухайн тулаанд хамгаалах тактик баримталсан нь ялагдалд хүргэсэн алдаа болсон хэмээн ярьсан байна.

“Би тулааны өмнө ихэвчлэн хамгаалах тактикийн бэлтгэл хийснээр дайрч довтлохоо мартчихсан гэхэд болно. Хавь ойрын хүмүүс намайг хамгаалалтаа сайн бэлд гэснийг дагасан минь алдаа болсон.  Яах гэж хамгаалалтад анхаарч, довтолгоог умартав аа? Хэлж ч мэдэхгүй юм.

Одоо тийм зөвлөгөө өгч, толгойг минь эргүүлсэн хүмүүсийг хэдэн хэсэг тасчин хаях болно. Та нар хараарай” хэмээн Конор Макгрегор өгүүлсэн байна.

Тус тулааны дараа болсон эмх замбараагүй байдлын улмаас Конор Макгрегор тулаан хийх эрхээ зургаан сараар хасуулж, 50 мянган ам.доллараар торгуулсан. Харин Хабиб Нурмагомедов тулаан хийх эрхээ есөн сараар хасуулж, 500 мянган ам.доллараар торгуулсан.

news1.mn Р.Гэгээ

SHARE