Хотын даргын асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа

НИТХ-ын хуралдаан түр завсарлаад байна. Хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэж эхэлсэн хуралдаанаар НИТХ дэх МАН-ын бүлгээс Батсүмбэрэл, Отгонсүх Мөнхжаргал, Төмөрбаатар, Амарбаясгалан нарын таван төлөөлөгчийн нэрийг тооллогын комист нэр дэвшүүлсэн юм.

НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд хуралдааны явцад шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсээр байна. Тухайлбал, НИТХ дахь АН-ын бүлгээс өнгөрсөн сарын 16-нд болсон санал хураалтыг явуулсан тооллогын комиссыг хэвээр нь байлгах горимын санал гаргасан.  Гэвч уг санал унасанд АН-ын бүлгийн гишүүд сэтгэл дундуур байна.

Үүнтэй холбогдуулан НИТХ дахь АН-ын бүлгээс хоёр цагийн завсарлага хүсэв. Бүлгийн саналыг хүлээн авч нэг цагийн завсарлага өгөөд байна. НИТХ-ын хуралдаан удахгүй үргэлжилнэ.

Эх сурвалж: news1.mn

SHARE