Монгол иргэдийг буцах билеттэй байхыг шаардав

ОХУ-ын агаарын тээврийн компаниуд тус улсаар дамжин Бүгд Найрамдах Турк Улсад зорчиж буй Монгол Улсын иргэдийг заавал буцах билеттэй байхыг шаардаж эхэлжээ. Хэрэв нэг талын билеттэй байгаа тохиолдолд Туркид байх зорилгоо нотолсон тус улсын цагаачлалын албаны албан ёсны зөвшөөрөл үзүүлэх ёстой гэнэ. Тиймээс монгол иргэд тийз захиалахдаа анхаарах ёстой Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдны яамнаас анхааруулж байна.

Эх сурвалж: News1.mn

SHARE