Бургер авчирсангүй гэж нөхрөөсөө салахаар шийджээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Дабугийн оршин суугч 20 настай нэгэн бүсгүй гэр бүл цуцлуулах өргөдлөө шүүхэд өгчээ. Бүсгүйн нөхөр нь найзуудтайгаа шөнийн 03 цаг хүртэл гадуур наргисан юм байна. Харин нөхрөө ирэхээр дөхөх үед эхнэр нь түргэн хоолны газраас бургер авчрахыг сануулжээ.

Гэвч нөхөр нь түүний захиасыг мартан гэртээ орж ирсний улмаас хэрүүл маргаан үүсч, маргааш нь гэр бүлээ цуцлуулах өргөдлөө өгсөн байна.

Өмгөөлөгч Хасан Аль Мазруки болсон явдлын талаар тайлбарлахдаа “Залуус гэр бүлийн тухай бодит төсөөлөлтэй байх хэрэгтэй байна. Иймхэн зүйлээс болж гэр бүлээ цуцлуулна гэдэг харамсалтай” хэмээн мэдэгджээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE