ЖДҮ-чдэд хариуцлага тооцохыг шаардаж жагсана

Авлига, албан тушаалын томоохон хэргүүдийн шийдвэрлэлтийг нэхсэн иргэдийн “Хэвтүүл” хөдөлгөөн өнөөдөр олон нийтэд хандан хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг шаардан бүх нийтийн жагсаал зохион байгуулахаар шийджээ. Жагсаал ирэх 3 дугаар сарын 2-нд Сүхбаатарын талбай дээр болох гэнэ.  “ЖДҮХС-ийн асуудалтай хэргийг намдаахын тулд 60 тэрбумын хэргийг ярьж,  ЖДҮ-г орхигдуулж, энгийн нэг жижиг зээл мэтээр ард иргэдэд ухуулж байна. Тэд бага хүүтэй зээл авч болж байхад бид яагаад жирийн ард иргэд авч болдоггүй юм. Тэр утгаар ЖДҮХС -ийн асуудал сөхөгдсөн цагаас эхлэн идэвхтэй тэмцсээр ирсэн хэсэг залуус нэгдсэн “Хэвтүүл” хөдөлгөөнийг эхлүүлж байна. Цаашдаа ч энэ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэж тус хөдөлгөөний тэргүүн Э.Тамир ярилаа. Тэд ард иргэдийг тэмцэлд нэгдэн, төр дэх хулгайчдыг хуулийн өмнө, ард түмний өмнө хэвтүүлтэл тэмцэхийг уриалав.

Эх сурвалж: news1.mn

SHARE