Ц.Ариунаа: “British school of Ulaanbaatar”сургууль бол төрөөс дээрэмдэж авсан “НИК”, Эрдэнэтэд бензин шахаж байгуулсан “Петровис” биш

“British school of Ulaanbaatar”сургуулийн 51 хувийг эзэмшдэг “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэлийн захиалгаар тус сургуулийг хэсэг залуус хамгаалалтад аваад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Сургуулийн захирал удирдлагуудаас эхлэн багш ажилтнууд энэ үйл явдалтай эвлэрэхгүй байгаагаа мэдэгдсээр байна. Сургуулийг үүсгэн байгуулагч, захирал Ц.Ариунаа цахим сүлжээндээ байр сууриа илэрхийлжээ. Түүний ярьсныг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Монгол Улсын иргэн Цэнгэмаа Ариунаа та бүхэнд хандаж байна. Би 2010 онд өөрийн байгуулсан сургуулийнхаа байшинд Монгол Улсын төрийн далбааныхаа дэргэд барьцаалагдаад хүч түрэмгийлсэн хүмүүсийн дунд сургуулиа эзлүүлээд зогсч байна. Би хэдэн онд, ямар нийгэмд амьдарч байгаагаа мэдмээр байна. Би Монгол Улсын боловсролын салбарт Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө энэ сургуулийг байгуулсан. Үүнийг бүх хүн мэднэ. Та нар манай сургуулийн вэб сайт, пэйсбүүк хуудсаар ороод үзээрэй. Хэн байгуулсан, яаж байгуулсныг хараарай. Яагаад өнөөдөр баян чинээлэг хүмүүс бидний хийсэн баялгийг бүх хүүхдүүдийнхээ төлөө, Монгол Улсын боловсролын төлөө хийсэн бүтээн байгуулалтыг булаан дээрэмдэж байгаа юм бэ?

Энэ бол төрөөс дээрэмдэж авсан НИК компани биш. Энэ бол Эрдэнэтэд бензин шахаж байгуулсан Петровис компани биш. Энэ бол төрөөс байнга тэжээгдэж, бензинийн үнийг, валютын ханшийг, хөнгөлөлттэй зээлийг эрх мэдэлтнүүдэд авлига өгөх замаар авч байгуулсан компани биш. Энэ бол би оюун ухаанаараа, өөрийнхөө хүч чадлаараа байгуулсан миний бүтээн байгуулалт. Тийм ээ, Петровисийн Оюунгэрэл захирал үүнд хувь оруулсан нь үнэн. Гэхдээ тэр хүний 2.5 сая доллар сургуулийг бүтээн байгуулахад 30 хувьд хүрэхгүй байсан. Би 7.5 сая долларыг Хас банкнаас авч энэ сургуулийг байгуулсан. Хас банкны захирал гадаад хөрөнгө оруулагч надад хэлэхдээ Америк сургууль байгуулсан таны туршлага дээр үндэслэж энэ сургуулийг байгуулж байгаад хөрөнгө оруулалт хийж байна гэж надад итгэж энэ хөрөнгө оруулалтыг хийсэн юм. Гэнэн цайлган би 51 хувийг Оюунгэрэл эгчид өгөхдөө тэр хүнд итгэсэн юм. Намайг дараа нь ингэж дээрэмдэнэ гэж бодоогүй.

Энэ зогсч байгаа залуус юуны төлөө яах гэж намайг ингэж байгааг мэдэх үү та нар. Та нар Оюунгэрэл гэж хэн юм бэ, Ариунаа гэж хэн юм бэ гэдгийг, хэнийх нь төлөө тэмцэж байгаагаа та нар мэдэх үү. Та нар өнөөдөр миний байгуулсан сургуулийг, гуравхан настай хүүхдийн цэцэрлэгт архи ууж тамхи татаж байна. Би Англиас энэ утаатай Улаанбаатарт Английн чанартай өндөр мэргэжлийн багш нарыг яаж авч ирснийг та нар мэдэх үү.  Өнөөдөр Английн багш нар маань чемоданаа бариад онгоцны буудадл руу явж байна. Английн Элчин сайд иргэнийхээ аюулгүй байдалд санаа зорвоод энд ирж байна. Энэ улсад төрийн цагдаа гэж байна уу. Намайг хамгаадлах төр улс байна уу. Өчигдөр 15:00 цагт ажил тарсны лараа энд хүмүүс дайрч орж ирлээ. Яамр ч шүүхийн шийдвэргүй, энгийн хувцастай. Дээрэмчид шиг манай ажилтнуудыг хөөж гаргасан.

Би байгуулсан сургуулиа яагаад энэ дээрэмчдийн гарт өгөх ёстой юм бэ. Өчигдөр би цагдаа дуудсан. Цагдаа надад туслаагүй. Энэ хүмүүсийг хамгаалсан. Манай ажилтнуудыг үүрийн 04:00 цаг хүртэл байцаасан. Энэ хүмүүсээс хэнийг ч байцаагаагүй. Алтанхуяг гэдэг хүн тэр байцаалтад байсан. Базаргүр хурандаа яриад Алтангэрэлээс асуухад “Ядамдорж дарга ийм үүрэг өгсөн. Дээрээс шийдэлтэй” гэж хэлсэн. Ард түмээн надад тусална  уу. Та нар энэ хүмүүсийг харж байна уу. Ямар олон хүн намайг бүсэлж байгааг харж байна уу.

Оюунгэрэл эгч ээ та “Шарк Танк”-д хүмүүст хөрөнгө оруулалт хийчихээд дараа нь над шиг ингэж дээрэмдэх үү. Тийм Шарк байдаг юм уу.

Та нар намайг судлаарай. Би жирийн нэг эмээгийн хүүхэд гэжээ.

Эх сурвалж: news1.mn

 

 

SHARE