Хөлнийхөө арьсаар цүнх хийлгэхийг хүсчээ

Их Британийн 55 настай эмэгтэй Жоан хүнд өвчний улмаас нэг хөлөө тайруулахаар болжээ. Гэхдээ биеэс нь салгаж тайрах болсон хөлөө тэр зүгээр хаячихыг хүсэлгүй арьсаар нь цүнх хийлгэж үүрэхээр шийдсэн байна.

Ингээд цүнх урладаг хүн хайж, олон нийтийн сүлжээнд бичихдээ 3000 орчим паундаар дунд зэргийн цүнх хийлгэх хүсэлтээ дурьджээ.

“Мэдээж, миний хүсэлт эхлээд хүмүүст сэжиглэмээр муухай санагдсан байж болно. Зарим нь намайг солиорч гэж бодсон биз. Гэхдээ энэ чинь миний хөл. Хөлөө хаа нэгтээ зүгээр л хаячихмааргүй байна. Биеийнхээ нэг хэсгийг би хадгалж үлдмээр байна” хэмээн Жоан ярьсан байна.

Жоаны хүсэлтийг нэгэн газар хүлээн авч, “Бид энэ явдлыг хар буруу талаас нь харахыг хүсээгүй. Үйлчлүүлэгчтэй уулзаж ярилцахад маш хувийн шинж чанартай ухаалаг хүсэлт гэдэг нь ойлгомжтой болсон. Өөд болсон ээжийнхээ үсээр даашинз оёулахыг хүссэн эмэгтэйн тухай мэдээ уншаад Жоанд ийм санаа төрсөн юм билээ” хэмээн мэдэгджээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE