Аавынхаа 33 жилийн өмнө бичсэн захидлыг хуучин компьютероос олжээ

АНУ-ын Нью-Йорк хотын оргин суугч, Хууль зүйн их сургуулийн профессор Жон Пфафф аавынхаа 33 жилийн өмнө өөрт нь бичсэн захидлыг хуучин компьютероос олжээ.

Байшингийнхаа дээврийн өрөөнд хийсэн хуучны эд зүйлсийг сонирхож яваад Aplle IIe загварын компьютерийг олж, асаажээ.

“Хэдэн арван жилийн турш дээврийн өрөөнд хэвтсэн хэрнээ компьютер ганц дарахад л шууд ассан” хэмээн Пфафф өгүүлсэн байна. Мөн компьютер асмагц Adventureland тоглоомоо үргэлжлүүлэх үү? гэсэн асуулт дэлгэцэнд гарч ирснийг профессор инээмсэглэн ярьжээ.

Үүнээс гадна 33 жилийн өмнө аавынх нь бичсэн захидал ч байсан гэнэ. “1986 онд намайг 11 настай байхад бичсэн аавын захидал олдсон. Би тэгэхэд хүүхдийн зусланд явчихсан байсан бололтой. Аав надад тэр захидлыг хаяглан бичсэн байсан” хэмээн Пфафф өгүүлжээ.

Пфаффын аав жилийн өмнө орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн юм байна.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE