69 настай Ричард Гир хоёр дахь хүүхдээ өлгийдлөө

Холливудын нэрт жүжигчин Ричард Гир 69 насандаа хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Нью-Йоркийн нэгэн эмнэлэгт жүжигчний 35 настай эхнэр Алехандра Сильва амаржсан ажээ.

Тэд 2018 оны дөрөвдүгээр сард хуримаа хийсэн. 2015 оноос хойш хамтдаа амьдарсан ч харилцаагаа гурван жил орчмын хугацаанд хэвлэлийнхнээс нууж чадсан юм. Өнгөрсөн жилийн наймдугаар сард Ричард Гирийн эхнэрийг хөл хүндтэй болсон байж магадгүй тухай мэдээ түгж эхэлсэн юм.

Ричард Гир өмнө нь 1991-1995 онд загвар өмсөгч Синди Кроуфордтой, 2002-2013 онд жүжигчин Кэри Лоуэллтэй хамтдаа амьдарч байсан. Хоёр дахь гэрлэлтээс төрсөн хүү Гомер нь одоо 18 настай юм.

Харин Алехандра Сильвагийн хувьд өмнөх гэрлэлтээсээ төрсөн таван настай хүү Альбертатайгаа хамт амьдардаг.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE