“Оскар” гардуулах ёслолыг хөтлөгчгүй явуулна

Энэ сарын 24-нд Лос-Анжелест Америкийн Кино Академийн дээд шагнал “Оскар” гардуулах ёслол болно. Гэхдээ энэ удаагийн шагнал гардуулах ёслол хөтлөгчгүй байх гэнэ. 1989 онд буюу 30 жилийн мөн хөтлөгчгүй явуулсан удаатай юм байна.

ABC Entertainment-ийн ерөнхийлөгч Кэри Берк “Хөтлөгчгүй явуулсан нь дээр гэж продюсерүүд шийдсэн” хэмээн мэдэгджээ. Мөн түүний өгүүлснээр бол ёслолын ажиллагааг гурван цагт багтаах ганц арга нь хөтлөгчгүй явуулах гэнэ.

Өнгөрсөн жил Америкийн Кино Академиас дараа дараачийн “Оскар” гардуулах ёслолын хугацааг хэт сунжруулахгүй, хугацааг нь богиносгоно гэж амласандаа хүрч буй нь энэ ажээ.

Түрүүн өгүүлсэнчлэн 1989 онд “Оскар” гардуулах ёслолыг хөтлөгчгүй явуулсан удаатай юм. Тухайн ёслолд 11 минутын киносюжет үзүүлж байжээ. 1958 онд “Оскар”-ыг дөрвөн хүн зэрэг хөтөлсөн байдаг. 1987 онд гурван хөтлөгчтэйгээр зохион байгуулсан юм.

Өмнө нь та бүхэнд энэ удаагийн “Оскар”-т нэр дэвшигчдийн тухай мэдээллийг хүргэснийг сонирхоно уу. http://news1.mn/?p=30754

Р.Гэгээ

 

 

SHARE