Мистер Бин хүүхдээ бойжуулахаар жилийн чөлөө авлаа

Мистер Биний дүрээр алдаршсан Их Британийн 64 настай жүжигчин Роуэн Аткинсон кино урлагаас жилийн чөлөө авч буйгаа зарлалаа. “Найз бүсгүй Луизагаа жүжигчний ажилдаа цаг гаргахад нь туслахын тулд би өөрөө хүүхдээ харахаар шийдлээ” хэмээн Аткинсон мэдэгджээ.

Роуэн Аткинсон 24 жил ханилж, хоёр хүүхдийг нь төрүүлсэн Сунита Састригаас 2014 онд салсан юм. Үүнийхээ дараагаар өөрөөсөө 29 дүү жүжигчин Луиза Фордтой амрагийн харилцаатай болж, 2017 онд охин Излагаа өлгийдөн авсан.

Харин одоо Луиза Форд жүжигчний замналаа үргэлжлүүлэхийг хүсч буй тул Мистер Бин охиноо харах үүргийг өөр дээрээ авчээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE