Дрейк цайны мөнгөнд 20 мянган ам.доллар өгчээ

Рэп дуучин Дрейк “Макдональдс”-аар үйлчлүүлэхдээ хоёр үйлчлэгчид тус бүрт нь 10 мянган ам.доллар бэлнээр цайны мөнгө болгож өгсөн гэнэ.

Дрейк хоёр бие хамгаалагчийнхаа хамт “Макдональдс”-ийн нэгэн салбарт орж ирээд үйлчлүүлсэн юм байна. Харин гарахдаа ширээн дээр бэлнээр 20 мянган ам.доллар цайны мөнгө болгон орхисон байна.

Энэ талаар АJ хаягтай твиттер хэрэглэгч жиргэжээ. 2018 оны есдүгээр сард хамгийн өндөр орлоготой рэпчдийн жагсаалтыг гаргахад Дрейк жилийн 47 сая ам.долларын орлогоор эхний аравт бичигдсэн юм.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE