“Зөн билгийн тулаан”-ы ялагч шоунаас гарах мөнгөн дүнг зарлав

Битва экстрасенсов

Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн наймдугаар улирлын ялагч Владимир Муранов шоу нэвтрүүлгийг орхин гарах гэсэн ч ихээхэн хэмжээний мөнгө нэхсэн тухай ярьжээ. Түүний өгүүлснээр бол төслөөс гарах гэхэд нь 500 мянган рубль нэхсэн гэнэ.

“Чихэр жимсний мөнгөөр л хүмүүсийг үзэж өгдөг надад юун тийм их мөнгө байх билээ дээ. Ойр тойрныхон ч гэсэн “Нэгэнт орсон юм бол дуустал нь яваа” гээд болоогүй. Аав бүр тийм хэмжээний мөнгө нэхэж буйд ч итгээгүй” гэж Муранов өгүүлжээ.

Муранов тус нэвтрүүлгийн ялагчаар тодрохдоо огт мөнгө төлөөгүй гэж мэдэгдсэн байна. Гэтэл Борис Соболевийн “Идущие к черту” баримтат кинонд “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцогчид финалын шатанд шалгарахад багагүй хэмжээний мөнгө төлдөг тухай өгүүлсэн юм.

“Нэвтрүүлэгт зарим хуурамч хүмүүс мөнгө төлж ороод зөн билэгтэн шиг харагддаг гэсэн яриаг би сонссон. Гэхдээ энэ бол худлаа” гэж Муранов өгүүлжээ.

Гэвч “Идущие к черту” баримтат кинонд өгүүлснээр бол шоуны зарим тааврын хариуг оролцогчид тогтсон үнээр худалдан авдаг аж. Үнэ нь ойролцоогоор 25-50 мянган рубль. Нэг удаа финалд шалгарсан оролцогч “Би нэг ч жинхэнэ зөн билэгтэнг олж хараагүй. Бүгд хуурамч амьтад” гэж хэлсэн юм.

Харин нэвтрүүлгийн хөтлөгч Матар Башаров “Энэ шоунд итгэдэг хүмүүс бол жинхэнэ тэнэгүүд” гэж хэлсэн удаатай. “Би нэг удаа оролцогчоос их хэмжээний мөнгө авсан ч хариуг нь зориудаар буруу хэлж өгсөн” хэмээн Башаров өгүүлжээ.

Мөн “Зөн билгийн тулаан”-д оролцож байсан гэх нэгэн хүн финалд шалгарахад 450 мянган рубль төлдөг тухай ярьсан ч нэрээ нууцалсан юм.

Харин нэвтрүүлгийн продюсер эдгээр мэдээллийг няцаагаад “Өөрсдөө эхний шатаа ч давж чадаагүй хүмүүс атаархаж, хорсохдоо үлгэр зохиож байгаа юм” гэж хариулсан байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE