Нөхрөөсөө нууж хөх томруулах хагалгаа хийлгээд амиа алджээ

БНХАУ-ын нутаг дэвсгэрийн өмнөд хэсэгт байрладаг Гуанши-Жуаны Өөртөө Засах орны Люжоү хотын нэгэн эмэгтэй хөх томруулах хагалгаа хийлгээд амиа алдсан тохиолдол гарчээ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд хоёр хүүхэдтэй, 32 настай Ли гэх эмэгтэй нөхрөөсөө нууж, хөх томруулах хагалгаа хийлгээд нас баржээ. Нөхөр нь ипотекийн зээл болон хоёр хүүхдийнхээ төлбөрийг төлөх нь хөх томруулахаас илүү чухал гэж үзсэн тул эхнэр нь гэрээсээ мөнгө нууж гараад нууцаар хагалгаа хийлгэсэн аж. Нийтдээ 20 мянган юань хөх томруулах хагалгааны зардалд өгсөн бололтой.

Гэвч хагалгааны үеэр бие нь муудсан тул эхлээд ардын эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Ардын эмнэлэг эмчилж чадаагүй тул хотын төв эмнэлэг рүү яаралтай шилжүүлжээ. Гэлээ ч эмч нар амийг нь аварч чадсангүй.

Нөхөр нь эхнэрээ хэн гэдэг эмчээр хагалгаа хийлгэснийг одоо хүртэл мэдээгүй байгаа гэнэ.

Хятадын Цагдаагийн байгууллага хүний аминд хүрсэн эмчийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Тус улсын хуулиар эмч нар ийм хагалгаа хийхдээ гэр бүлийнх нь гишүүдээс эхэлж гарын үсэг авах ёстой ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE