Эрсдэлд дурлагч нүцгэн бүсгүй хавцал руу унаж амиа алджээ

Тайванийн Жижи Вү хэмээх бүсгүй өндөр уулын оройд гарч, усны хувцастай зураг авахуулан түүгээрээ олон нийтийн сүлжээнд олон мянган дагагчтай болж алдаршаад байжээ. Гэвч ээлжит адал явдлынхаа үеэр өндөр хавцлаас унаж амиа алдсан байна.

“Би 100 уулын оройд гарч, усны хувцсаа өмссөн. Гэхдээ би ердөө 97 усны хувцастай болохоор заримыг нь дахин өмссөн гэсэн үг” хэмээн Жижи Вү ярьж байсан юм.

Гэвч Тайванийн Юүшань цэцэрлэгт хүрээлэнгийн өндөр оргил дээр гарч ээлжит зургаа даруулах гэж байгаад бүсгүй хавцал руу унажээ. Нисдэг тэрэгтэй аврагч нар бүсгүйг аврахыг хичээсэн ч цаг агаар муу байсан тул 28 цагийн дараагаар хавцлын дор хүрэхэд бүсгүй аль хэдийнэ амьсгал хураасан байжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE