Бүсгүйчүүдээ хятадуудтай гэрлүүлэхийг эсэргүүцсэн жагсаал Кыргызстанд болов

Кыргызстаны нийслэл Бишкекийн Ала-Тоо талбайд БНХАУ-ын иргэдтэй охид бүсгүйчүүдээ гэрлүүлэхийг эсэргүүцсэн жагсаал боллоо. Жагсаалыг зохион байгуулагч Аманбол Бабакуловын мэдэгдснээр бол Хятад иргэдэд эх нутагт нь нэвтрэх виз олгохыг эрс цөөлөхийг шаардсны зэрэгцээ иргэний үнэмлэх дээр үндэс угсааны тэмдэглэгээг зайлшгүй хийж байхыг шаарджээ.

Охид бүсгүйчүүд бол улсын ирээдүй гэж үзэж буйгаа жагсагчид дуу нэгтэй илэрхийлсэн байна. Жагсагчдыг цагдаа нар хүчээр тараасны дараагаар Кыргызстаны шадар сайд Алтынай Омурбекова мэдэгдэл хийхдээ “60 киргиз бүсгүй Хятадын иргэнтэй гэрлэсэн” гэсэн тоо хэлжээ. Энэ бол албан ёсоор тэмдэглэгдсэн тоо юм байна.

“Олон нийтийн сүлжээгээр уур бухимдал түгж, хүмүүс жагсахаас өмнө төр засаг иймэрхүү мэдээллээ өгч байхгүй юугаа хийж байсан юм бэ? Хүмүүсийн ярьж буйгаар бол 60 мянган киргиз бүсгүй хятадуудтай гэрлэсэн гэнэ. Тиймээс л хүмүүс жагсаж байна шүү дээ” хэмээн тус улсын парламентийн гишүүн Зиядин Жамалдинов мэдэгджээ.

Кыргызстан улс нь 5 сая гаруй хүн амтай.

news1.mn Р.Гэгээ

SHARE