Хотын даргаар С.Амарсайханыг батална

Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж Хотын даргыг сонгоно. Нийслэлийн засаг дарга асан С.Батболд өнгөрсөн оны сүүлээр ажлаа өгснөөс хойш сар гаруйн хугацаа өнгөрч байна. Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид Хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөл дэмжээд буй юм. НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдрийн хуралдаанаар Хотын даргын асуудлыг хэлэлцэхээс гадна НИТХ-ын даргаар Р.Дагвыг томилох эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE