Д.Дорлигжавт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг дээрэмдэх гэсэн хэрэг нэмэгдсэн үү?

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг дүү Д.Баатар, хамтрагч Ч.Бямбаа нарын хамтаар “Алтандорнод Монгол”-ын Т.Ганболдоос 4 сая доллар авсан хэргийн улмаас цагдан хориод байгаа.

“Алтандорнод Монгол”-ын Т.Ганболд түүнийг баривчлагддаг өдөр телевизээр 4 биш 9 сая доллар өгсөн гэсэн агуулга бүхий зүйлийг ярьсан.

Харин түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргасан шүүхийн шийдвэрийг өмгөөлөгч нар нь эсэргүүцэж гомдол гаргасан.

Тэрхүү гомдлыг хэлэлцэх шүүх хурал өчигдөр /2019.1.14./ товлогдож эхэлсэн ч Д.Дорлигжавын саналаар энэ сарын 17-ны хүртэл хойшилсон гэх мэдээлэл цацагдлаа.

Д.Дорлигжав шинэ баримт дэлгэх учраас түр хойшлуулж өгнө үү гэж санал гаргасныг шүүх хүлээж авсан хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна.

Түүнчлэн Д.Дорлигжавтай холбоотой өөр асуудлыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл бас байна.

Тэр нь Д.Дорлигжав Улсын ерөнхий прокурор байхдаа одоогийн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг “Болдтөмөр Ерөө Гол” компанийнх нь үйл ажиллагаатай холбоотой асуудлаар дарамталж цагдан хориод шалгаж байсан. Энэ бүхний цаана бас л Т.Ганболдынх шиг сая сая долларын асуудал бий гэж эх сурвалж мэдээллээ.

Энэ талаар 2014 онд “ногоон” хочит О.Мөнхбатаар дамжуулан “Болдтөмөр Ерөө Гол” компанийг дээрэмдэх гэж байна гэсэн утгатай томоохон хэмжээний нийтлэл мэдээллүүд хэвлэлээр гарч байсан юм.

Эх сурвалж: www.baaduu.mn

SHARE