Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг өрөөнөөс нь чирч гаргахаар дайрсандаа уучлалт гуйсан уу?

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга М.Энхболдоос уучлалт гуйсан байна.
Тэрээр “…Тэр өдөр таны өрөөнд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл миний зүгээс гаргасан бол УИХ-ын дарга М.Энхболд танаас уучлалт гуйж байна. Жагсаал болсон өдөр жагсагчдыг яаж тараахаа ойлгохгүй байсан. Тэр өдөр таны нөхцөл байдал бидний хүлээлт, жагсаал дээр болж байсан уур амьсгалтай зөрчилдөж байсан учраас тийм зүйл болсон гэдгийг танд хэлэх байна” гэж хэлсэн.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргын өрөөнд жагсаалд оролцож байсан гишүүд, зарим жагсагчдын хамт орох үедээ УИХ-ын дарга М.Энхболдыг чирч гаргах оролдлогыг хийж, түүн рүү дайрсан.
Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь хэлснээр жагсагчид УИХ-ын даргын өрөөнд орж ирэхдээ гадаа жагсаал дээр хэлж ярьж байснаараа хандсан гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгч байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин Б.Очир

SHARE