Хүйтний эрч суларна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 11-12-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Нэгдүгээр сарын 10-ны өдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд   5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, Алтайн өвөр говиор 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр. Дархадын хотгороор өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, цас багатай энгэр газраар  0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр. Өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар өдөртөө 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

SHARE