Прокуророос 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хандлаа

ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д өнөөдөр /2019.1.8./ ирүүлжээ. АТГ-аас шалгаж буй. Уг саналыг хүлээж авах эсэхийг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргана. Түүнчлэн уг саналыг 48 цагийн дотор УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой юм.

Эх сурвалж: news1.mn Д.Очир

SHARE