Риберигийн шүүмжлэгчдэд өгсөн доромж хариулт

Германы “Байерн Мюнхен”-ий франц хагас хамгаалагч Франк Рибери хурц үгсээрээ шуугиулаад амжлаа. Тэрбээр шинэ жилийн амралтынхаа үеэр Salt Bae хочтой алдартай турк тогооч Нусрет Гекчегийн ресторанд зочилж, 1200 евро /ойролцоогоор 3.6 сая төгрөг/-гийн үнэтэй “Алтан стейк” захиалжээ. Энэ бичлэгээ тэрбээр олон нийтийн сүлжээгээр цацсан юм. Үүний дараагаар Риберигийн баярхуу занг хүмүүс ихэд шүүмжилжээ.

Гэтэл Франк Рибери зүгээр нэг шүүмжлүүлээд дуугүй өнгөрөлгүй тун хурц хариулт өгчээ.


“За, энэ асуудалд нэгмөсөн цэг тавья. Урагдсан бэлгэвчнээс төрсөн атаархагч та бүхэнд ингэж хариулья. Би танай бүх удам угсаа, эмээ, ээжийг чинь *****. Би бурханы хүчээр, мөн өөрийнхөө чадлаар, надад итгэдэг гэр бүл ойр дотныхныхоо дэмжлэгээр л амжилтад хүрсэн болохоос та нарт ямар ч өргүй” хэмээн Рибери өгүүлжээ.

Хачирхалтай нь олон жилийн турш Рибериг хэвлэлүүд цагаан хоолтон гэж мэдээлсээр ирсэн юм.

news1.mn Р.Гэгээ

SHARE