2018 оны хамгийн шилдэг нокаутыг шалгарууллаа

ММА Fighting-ийн спортын цахим хуудсаас холимог тулааны 2018 оны хамгийн шилдэг нокаутыг шалгаруулжээ. UFC-гийн албан ёсны твиттерт мөн шилдэг нокаутын бичлэгийг оруулсан байна.

MMА fighting-ийн цахим хуудсынхан 2018 оны арваннэгдүгээр сарын 10-нд болсон UFC Fight Night 139 тулаанд Өмнөд Солонгосын Чан Сон Жоныг ялсан Мексикийн Яир Родригесийн цохилтыг шилдэг нокаутаар нэрлэжээ. Яир Родригес дайрч ирсэн өрсөлдөгчөөсөө тохойгоороо нам цохисон юм.


Яир Родригес 26 настай. Нийт 13 тулаан хийснээс 11 ялж, хоёр удаа ялагдсан. Дөрвөн удаа нокаутаар ялжээ. Тэквондогийн хар бүстэй.

News1.mn Р.Гэгээ

SHARE