Пеле, Марадона, Месси гурвыг Зико харьцуулжээ

Бразилын алдарт хөлбөмбөгч Зико хөлбөмбөгийн ертөнцийнхний түгээмэл яриа болох Хэн нь шилдэг вэ? гэж сэдвээр бодлоо хэлжээ. Тэрбээр Пеле, Марадона, Месси гурвыг харьцуулсан байна.

“Месси Марадонад дөхүү очсон гэж хэлж болно. Гэхдээ хэрхэвч Пелетэй харьцуулж болохгүй. Миний бодлоор бол Марадона Мессигээс илүү хөлбөмбөгч. Харин Пелегийн хувьд бол хөлбөмбөгч хүнд байх ёстой бүхий л чадварыг нэг дор цогцлоосон. Хууралт, хурд, үсрэлт, хоёр хөлийн хүчтэй цохилт, мөргөлт гээд түүнд бүгд бий. Тэгээд ч дэлхийн гурван удаагийн аварга.

Мессид ч гэсэн мэргэжлийн хөлбөмбөгчийн ихэнх чадвар бий. Гэхдээ дэлхийн аварга болж үзээгүй хүн. Энэ бол ихийг илэрхийлнэ. Марадона том тэмцээн, том тоглолт дээр өөрийгөө харуулж, ялгарч чаддаг. Аргентины шигшээд одоогийнх шиг олон од байгаагүй үед ч тэр багаа чирж, дэлхийн аварга болгож чадаж байлаа.

Эдүгээгийн “Барселона” шиг хүчтэй бүрэлдэхүүнтэй багт Марадона тоглож байгаагүй. Марадонагийн дэргэд Хави, Иньеста, Суарес, Неймар шиг тоглогч хэзээ ч байгаагүй” гэж Зико өгүүлжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE