Шумахерийн 50 насны ойг тохиолдуулан гэр бүлээс нь мэдэгдэл гаргалаа

Формула 1-ийн дэлхийн долоон удаагийн аварга, домогт Михаэль Шумахер өнөөдөр 50 нас хүрч байна. Үүнтэй холбогдуулан алдарт нисэгчийн гэр бүлээс мэдэгдэл гаргажээ.

“Михаэль маш найдвартай гарт, сайн асаргаатай байгаа гэдэгт та бүхэн бүү эргэлзээрэй. Бид туслахын тулд чадах бүхнээ хийж байгаа. Түүний биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл мэдэгдэл гаргахгүй байгаа нь зөвхөн түүний хүсэл сонирхлыг дагаж буй хэрэг юм шүү” хэмээн мэдэгдэлд дурьжээ.

Михаэль Шумахер эдүгээгээс  таван жилийн өмнө Альпын нурууны үргэлжлэл орших Францын Греноблийн амралтын газар уулын цанаар гулгаж байгаад нуруу нугасандаа хүнд бэртэл авч, өдийг хүртэл бие нь бүрэн эдгэрээгүй байгаа юм.

Хоногт 50 мянган еврогийн үнэтэй эмчилгээ хийлгэж буйн үр дүнд Михаэль Шумахерийн бие харьцангуй дээрдэж, хэвтрээс босч, тусгай аппаратгүйгээр өөрөө амьсгалж чаддаг болсон талаар хэдэн хоногийн өмнө мэдээ түгсэн.

news1.mn Р.Гэгээ

SHARE