С.Амарсайхан Хотын дарга, Р.Дагва НИТХ-ын дарга болох тохироо хийжээ

Су.Батболдын сул орхисон суудлын төлөө МАН-ынхан хэдэн сарын турш “алалцаж” байна. Эцэст нь хүчээр нэг тийш шийдэж байх шиг байна.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд МАН-ын дарга У.Хүрэлсүх өнөөдөр /2018.12.28./ Удирдах зөвлөлөө хуралдуулж, генсекийнхээ зүтгүүлж буй С.Амарсайханыг Хотын дарга болгох шийдвэрийг гаргасан байна.

Улмаар Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын нэр дэвшүүлсэн Р.Дагвыг НИТХ-ын дарга болнох тохироог бас хийгээд авчээ.

Гэхдээ энэ эцсийн шийдвэр биш. НИТХ хуралдаж, төлөөлөгчдийн саналаар Хотын даргыг сонгох ёстой.

Яг одоогийн байдлаар НИТХ тэр чигээрээ С.Амарсайханыг дэмжинэ гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Тэрээр Ц.Сандуйгийн дараа Д.Баярсайхан гэдэг эмэгтэйтэй дахин дахин өрсөлдөж байж арай ядан ганц саналаар НИТХ-ын дарга болж байсан юм.

Тэгэхээр түүнийг эсэргүүцдэг нам доторх бүлэг, бас АН-ын бүлгийн гишүүд бий.

Хэрвээ заалнаас “дундын хувилбар” нэр дэвшээд гараад ирвэл С.Амарсайхан баталгаатай унана. Р.Дагва ч НИТХ-ын дарга болох мөрөөдлөө таслуулах юм.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE