Боловсролын салбарын шилдгүүд тодров

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Боловсролын салбарын шилдгүүдийн шагнал гардуулах арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Засаг дарга Т.Баясах, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Болормаа, дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун нар оролцлоо.

Дүүргийн тэргүүний сургуулиар 87 дугаар сургууль болон Хишиг дунд сургууль шалгарсан бол тэргүүний цэцэрлэгээр 147 дугаар цэцэрлэг шалгарсан байна. Харин дүүргийн шилдэг захирлаар 48 дугаар сургуулийн Б.Эрдэнэчимэг шалгарсан бол шилдэг эрхлэгчээр 115 дугаар цэцэрлэгийн Б.Гэрэлцэцэг шалгарчээ.

Түүнчлэн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэгч шилдэг багшаар 122 дугаар цэцэрлэгийн Ц.Баялаг, 120 дугаар цэцэрлэгийн С.Нарантуяа, 84 дүгээр сургуулийн И.Тамир, 82 дугаар цэцэрлэгийн Б.Туяа, 111 дүгээр сургуулийн Г.Туяамандах, 44 дүгээр сургуулийн С.Сарантуяа, 102 дугаар сургуулийн Д.Батдэлгэр, 97 дугаар сургуулийн Х.Баясгалан, Шавь цогцолбор сургуулийн Ц.Цэрэнбат болон Тэмүүжин өрлөг сургуулийн О.Болдсайхан нар шалгарсан байна.

Харин хүүхдийн авъяасыг нээн хөгжүүлэгч багшаар 92 дугаар сургуулийн А.Тэгшбаяр, 88 дугаар сургуулийн Ч.Эрдэнэтуяа, 33 дугаар сургуулийн Э.Болорцэцэг, Шавь цогцолбор сургуулийн Д.Мядагмаа, 147 дугаар цэцэрлэгийн Ж.Сарантуяа нар шалгарч шагналаа гардан авлаа.

Түүнчлэн энэ үеэр дүүргийн 2018 оны Анги хамт олныг төлөвшүүлэгч шилдэг арга зүйтэй багшаар 168 дугаар цэцэрлэгийн Л.Төгсзаяа, 87 дугаар сургуулийн Ж.Бурмаа, 32 дугаар цэцэрлэгийн П.Пүрэвсүрэн, 33 дугаар сургуулийн Г.Пүрэвбаяр болон 97 дугаар сургуулийн Д.Бямбаа нар шалгарч шагналаа авлаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

SHARE