Месси: Роналдогоор “Реал Мадрид” дутаж буйд гайхах зүйлгүй

Лионель Мессигийн саявтархан өгсөн ярилцлагаас товчлон хүргэж байна.

Неймарын “Барселона”-д буцаж ирэх боломжийн тухай:

  • Неймарыг ПСЖ-ээс явна гэхэд их хэцүү шиг санагдана. Мэдээж, түүний ур чадвар болон багийн уур амьсгалыг өргөж чаддаг зан чанарыг нь бодвол бид буцаад ирэхэд нь баяртай байх болно. Тэгээд ч бид сайн найзууд. Хамтдаа олон сайхан болон амаргүй үеийг туулсан. Гэхдээ ПСЖ явуулахгүй байлгүй дээ.

Криштиано Роналдогийн тухай:

  • Би өмнө нь ч “Реал Мадрид”-ыг олон сайн хөлбөмбөгчидтэй том клуб гэдгийг хэлж байсан. Гэхдээ Криштиано Роналдо шиг хөлбөмбөгчийг явсныг ямар ч баг мэдрэх болно. Тэр олон гоол оруулж, багтаа их нөлөө үзүүлдэг. Тэгэхээр “Реал Мадрид” түүгээр дутаж буйд гайхах юм алга. Бид хоёр нэг лигт байхад хоёулаа багтаа ялалт авчрахын тулд тэмцдэг байлаа. Үнэхээр энэ бол бид хоёр өөрсдийгөө илүү сайжруулж, улам сайн тоглохыг хичээдэг тэр өрсөлдөөн байлаа.  Үзэгчдэд ч гоё байсан биз.

“Алтан бөмбөг”-ийн талаар:

  • Энэ жил “Алтан бөмбөг” гардахгүй гэдгээ би мэдэж байсан. Нэр дэвшигчдийн жагсаалтыг сонсоод боломжгүй гэдгээ ойлгосон. Тэгээд л гуравт юмуу эсвэл дөрөвдүгээр байрт бичигдэх нь надад огт сонин биш санагдсан. Үр дүн нь намайг гайхшруулаагүй. Ийм дүн гарна гэж багцаалж байсан.

Пеп Гвардиолатай хамтран ажиллах тухай:

  • Эргээд цугтаа ажиллах одоо хэцүү. Гэхдээ хамт ажиллахыг хүсч л байна. Гвардиола дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг болохоор түүнтэй хамт ажиллах сайхан. Гэвч түрүүн хэлсэнчлэн энэ хэрэгжихэд их хэцүү зүйл.

Гэр бүлийнхээ талаар:

– Би хөлбөмбөгт маш их дуртай. Гэхдээ миний хувьд гэр бүл хамгаас эрхэм.

news1.mn Р.Гэгээ

SHARE