Гаднаа жагсаалтай Төрийн ордонд Ерөнхийлөгч шагнаж, УИХ-ын дарга нуугдаж, Ерөнхий сайд юу ч хийлгүй өнжив

Эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр өнөөдөр /2018.12.27./ Төрийн ордны гадаа, Сүхбаатарын талбайд ойролцоогоор 20-30 мянган хүн жагсчээ. Тэнд УИХ-ын таван гишүүн байв. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагыг тавьж байгаа юм.

Ирц бүрдээгүй учир чуулган дахиад л хойшлов. Уг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэг нь нууц, нөгөө нь ил мэдээлэл хийх хуваарь “царцаад” бараг 14 хонолоо.

Энэ мэтчилэн элдвийн гацаа, үл ойлгогдох байдлын дундуур ҮАБЗ-ийн гишүүд буюу Төрийн гурван өндөрлөг чухам ямар амжуулж байгааг сонирхлоо.

Ингэтэл Ерөнхийлөгч шагнал гардуулж, УИХ-ын дарга нуугдаж, Ерөнхий сайд юу хийсэн нь мэдэгдэхгүй өнжиж байгаа мэдээлэл ирэв.

Жич: Энэхүү мэдээлэл нь нэлээд олон эх сурвалжынх бөгөөд хамгийн гол нь ҮАБЗ-ийн гишүүдийн харьяаны албан ёсны мэдээллийн сайтуудаас авсан болно.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE