Египетчүүд хэт таргалж, Ерөнхийлөгч нь зурагт сууж үзэхгүй байхыг гуйв

Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах Ас-Сиси зурагтаар ард түмэндээ хандаж 20 орчим минутын үг хэлэхдээ илүүдэл жин, таргалалттай нэн даруй тэмцэхийг шаарджээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд Хала Заид ард иргэдийнхээ 64 хувийг илүүдэл жинтэй байгаа тухай статистик мэдээг зарлаад, эдгээр хүмүүсийн нь 34 хувь бүр хэт таргалалттайг дурьджээ. Үүний дараагаар Ерөнхийлөгч нь үгээ хэлэхэд хүрсэн гэнэ.

Тэрбээр хэлсэн үгэндээ улс эх орон даяараа илүүдэл жинтэй болчихсныг дурьдаа,д биеийн хүчний дасгал, бэлтгэл ахиу хийхийг хүссэний зэрэгцээ мөн хэт таргалалттай хүмүүсийг зураг сууж үзэхийг байхыг гуйжээ.

“Зарим хүмүүсийг хараад би яагаад өөрийгөө анхаардаггүй юм бол гэж боддог” хэмээн хэлээд дэргэдээ суусан Ерөнхий сайд руу харж, хэт таргалахгүй байхыг хүссэн гэнэ.

Ерөнхийлөгчийнхөө мэдэгдлийн дараагаар тус улсын иргэд олон нийтийн сүлжээгээр наргиа хийх нь гаарчээ. “Цагдаагийн постын хажуугаар өнгөрөхдөө гэдсээ татдаг боллоо” гэх мэтээр наргиа хийн инээлдэх болсон байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE