Эцсийн мөчид эх хүү хоёроо орхиж, эхнэрээ аварчээ

Индонезид энэ сарын 22-нд цунамигийн гамшгийн улмаас 429 хүн амь үрэгдэж, 150 хүн сураггүй алга болсонд тооцогдож, 600 гаруй барилга нурж, 400 гаруй завь сүйрсэн аймшигт явдал болсон билээ.

Удин Ахока

46 настай Удин Ахока хэмээх эрийг унтахаар хэвтсний дараагаар гэрийг нь үер дайрчээ. Ахока тэр даруй босч, 70 настай ээж болон ой гаруйтай хүүгийнхээ амийг аврахаар тэмүүлсэн ч тухайн үед эхнэр нь живж буйг харжээ. Ингээд эхнэрээ аюулгүй байдалд аваачсан ч ээж, хүү хоёроо алдсан байна. Ээж хүү хоёрынх нь цогцсыг маргааш олжээ.

“Надад ээж хүү хоёроо аврах цаг олдоогүй. Үүнд би маш их харамсаж байна” хэмээн Удин Ахока ярьсан байна.

  News1.mn Р.Гэгээ

SHARE