Каори Ичо олимпийн наадамд тав дахиа түрүүлэхээр зүтгэж эхэллээ

Өнгөрсөн ням гаригт Японы нийслэл Токиод чөлөөт бөхийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээн болжээ. Тус тэмцээний 57 кг-ын жинд олимпийн дөрвөн удаагийн аварга, дэлхийн 10 удаагийн аварга, 34 настай Каори Ичо барилдаж, түрүүлжээ.

Тэрбээр финалын барилдаанд Риогийн олимпийн аварга Рисако Кавайтай барилдаж, 3:2-оор ялсан байна. Үүнээс өмнөхөн тус тэмцээний нэг хэсэгт учраа тааран барилдахдаа Рисако Кавайд 1:2-ээр ялагдсан ажээ.

Ийнхүү Каори Ичо гол өрсөлдөгчдийнхээ нэгнээс даагаа нэхсний зэрэгцээ 2020 оны Токиогийн олимпийн наадамд барилдахыг хүсч буй гэдгээ харуулаад амжлаа.

News1.mn Р.Гэгээ

SHARE