Артур: Неймарыг буцааж авчрахын тулд би чадах бүхнээ л хийж яваа

Испанийн “Барселона”-гийн бразил хагас хамгаалагч Артур “Камп Ноу”-д элэг нэгт довтлогч Неймарыг авчрахын тулд чадах бүхнээ хийж буйгаа ярьжээ.

“Би хувьдаа Неймарыг буцаад ирээсэй гэж залбирдаг. Тэр үнэхээр гайхамшигтай хөлбөмбөгч. Түүний хувьд ч гэсэн энд буцаад ирвэл илүү дээр тоглох болно. Ер нь Неймарыг ятгах тал дээр би чадах бүхнээ л хийж яваа. Гэвч тэр өөрийн гэсэн амьдрал, үзэл бодолтой хүн болохоор өөрөө л шийднэ.

Хоёр талын яриа хэлэлцээр хэр ахицтай байгааг мэдэхгүй юм. Ер нь буцаж ирэх боломж бий эсэх нь ч эргэлзээтэй. Неймар миний сайн найз, мэргэжлийн маш өндөр ур чадвартай тоглогч. Тэгэхээр буцаад ирвэл би маш их баярлана” хэмээн Артур өгүүлжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE