Сурагчдын амралт энэ долоо хоногоос эхэлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ 2018 оны А/747 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, суралцагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулж, 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг дараах байдлаар баталсан билээ.

Агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх хүрээнд улсын хэмжээнд сургуулийн өмнөх, ерөнхий болон мэргэжлийн боловсрол, дээд сургуулийн хичээлийн жил эхлэх, дуусах болон улирлын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг судалсны үндсэн дээр амралтын хуваарийг өөрчилсөн хэмээж буй. Уг өөрчлөлтийг дахин сануулъя.

Хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдснөөр сурагчид дараах хуваарийн дагуу амарна.

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД

2 дугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног
  • VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал 6 долоо хоног

3 дугаар улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид IV сарын 06-наас IV сарын 14-нийг дуустал 1 долоо хоног

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

***

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД

2 дугаар улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4 долоо хоног

3 дугаар улирлын дундуур

  • Цагаан сарын амралт 1 долоо хоног

3 дугаар улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид III сарын 23-наас IV сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

Сурагчдын хичээллэх, амрах хугацаа өөрчлөгдсөнтэй холбогдуулан хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд сургалтын хөтөлбөр бүрэн хэрэгжсэн байхаар хичээлийн агуулгыг нягтруулах зөвлөмж заавар боловсруулж, ерөнхий боловсролын сургуульд хүргүүлсэн бол сурагчдын амралтын үеэр багш нарт зориулсан сургалтыг үе шаттай зохион байгуулахаар болжээ.

SHARE