Чуулган хоёр долоо хоног дараалан хуралдаж чадахгүйд хүрлээ

Өнгөрсөн долоо хоногийн өдийд буюу УИХ-ын чуулган хуралдах пүрэв гаригт Ерөнхий сайд болон зарим сайд нар чуулганд суугаагүйгаас цагаасаа хожимдож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүйгээр улс орны өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Баасан гаригийн хуралдаан ч ирц бүрдээгүйгээс цагтаа эхлээгүй юм.

Тэгвэл өнөөдөр ч энэ асуудал үргэлжилж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цагаасаа хожимдож ч эхэлж чадсангүй. УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл УИХ-ын гишүүд хуралдаанд суухгүй гэж мэдэгдсэн хэвээр байна. Чуулганд 37 гишүүн ирсэн байв.

Өнөөдрийн хуралдаанаар БСШУС, ЗТХ-ийн сайд нарын чөлөөлөх, ХХААХҮ-ийн сайдыг томилох болон хуулийн хэд, хэдэн төслийг хэлэлцэх байсан юм.

Гэвч гишүүдийн ирц хүрээгүйгээс өнөөдрийн хуралдааныг хаалаа.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE