Өглөө нь баривчлах гээд амжаагүй этгээд Страсбургт дөрвөн хүний амийг егүүтгэв

Францын Страсбург хотын Зул сарын яармаг худалдааны үеэр алан хядагч этгээд гэмгүй жирийн иргэд рүү гал нээж, дөрвөн хүн нас барж, 10 гаруй хүн шархджээ. Шархдагсдын дөрвийнх нь бие тун муу, үхэл амьдралын дэнсэн дээр байгаа гэнэ.

Цагдаа нарын мэдээлж буйгаар бол Страсбургт төрж өссөн 29 настай Шериф Шекат энэхүү алан хядлагыг үйлдсэн байна. Түүнийг өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 11-ний өглөө хүн амины хэргийн улмаас гэрээс нь баривчлах ёстой байжээ. Гэвч цагдаа нар гэрт нь очиход гэмт этгээд байгаагүй гэнэ.

Яармаг худалдааны үеэр цагдаа нартай буудалцахдаа гэмт этгээд шархдсан ч хэргийн газраас зугтаж амжжээ.

Страсбургийн Зул сарын яармаг худалдаа бол  XVI зууны үеэс эхлэлтэй, Францын соёл уламжлалын том арга хэмжээ юм. Парист халдлага гарснаас хойш олон нийтийн газруудад харуул хамгаалалтыг сайжруулсан ч гэмт этгээд гэнэт гал нээж, цагдаа нартай буудалцжээ.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE