Роналдо: Мессиг үгүйлж байна

Италийн “Ювентус”-ын португал довтлогч Криштиано Роналдод ийм нэгэн асуулт тавьжээ. “Месситэй өрсөлддөг тэр мэдрэмжээ үгүйлж байна уу?” гэж. Тэр ийн хариулсан байна.

“Месситэй өрсөлддөг маань үгүйлэгдэж байна уу гэж үү? Магадгүй ээ, үгүйлэгдэж буй биз. Би Англи, Испани, Португал, Италид тоглож явна. Харин тэр Испанидаа л тоглосон хэвээр. Тэгэхээр түүнд өрсөлдөөн илүү үгүйлэгдэж байж ч мэдэх юм.

Миний хувьд амьдрал гэдэг шинэ сорил, тэмцэл.Ингэж амьдрах би дуртай. Би хүмүүсийг жаргалтай болгох дуртай. Леог Италид хүрээд ирээсэй гэж би хүсдэг. Би шинэ сорил руу тэмүүлсэн шиг тэр бас тэгээсэй. Гэхдээ Испанид илүү жаргалтай байгаа бол түүнийг нь би хүндэлнэ.

Месси бол гайхалтай хөлбөмбөгч, сайн залуу. Италид би түүнийг үгүйлж байна. Энд би шинээр амьдарч, жаргалтай байгаа л даа” гэж Роналдо өгүүлжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE