Кингсли Коман: Дахиж хагалгаа хийлгэснээс тоглохоо больсон нь дээр

Muenchen, Deutschland, 08.12.2018, 1. Bundesliga 14. Spieltag, FC Bayern Muenchen - 1. FC Nuernberg, Kingsley Coman (FCB) schaut ( DeFodi048 *** Munich Germany 08 12 2018 1 Bundesliga 14 matchday FC Bayern Munich 1 FC Nuernberg Kingsley Coman FCB watching DeFodi048

Германы “Байерн Мюнхен”-ий 22 настай франц хагас хамгаалагч Кингсли Коман TF1 телевизэд өгсөн ярилцлагадаа дахиад гэмтлийн улмаас хагалгаа хийлгэх шаардлага гарвал хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлнэ гэж мэдэгджээ.

Хөлбөмбөгчийн замнал нь дөнгөж эхэлж буй ч Коман гэмтлийн улмаас нийтдээ гурван жил хагас талбайд гарах боломжгүй  байсан юм. Тэрбээр энэ улирлын эхэнд шагайндаа гэмтэл авснаар гурван сар тоглох боломжгүй байгаад саяхнаас талбайдаа эргэн гарсан билээ. Үүнээс өмнө хэд хэдэн удаа хүнд гэмтэл авч байсан.

“Дахиад гэмтдэг юм бол би хагалгаа хийлгэхгүй. Миний хувьд хангалттай. Миний хөл хөлбөмбөг тоглохоор заяагдаагүй юм бол би яаж ийж байгаад өөрөөр амьдрах л болно. Их хүнд хэцүү жил боллоо. Гэмтэл авахад хүн бүр л над руу “дахиад” гэсэн янзаар харцгаасан.

Дахиад гэмтэж бэртэж, тэсвэр тэвчээрээ шалгахгүй юмсан гэж хүсч байна. Хэрвээ дахиад гэмтдэг юм бол би хагалгаа хийлгэлгүй замналаа өндөрлүүлнэ” гэж Коман өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE