Аминишики: Таканоива уучлалт гуйлаа гээд сумогийн нэр хүнд өсөхгүй

Таканоива А.Баасандорж өөрийн туслах сумоч руугаа гар далайсан хэрэг Япон даяар шуугиан дэгдээж, зодог тайлахад хүрсэн. Тэгвэл мэргэжлийн сумод олон жилийн турш амжилттай барилдаж буй Аминишики болсон явдлын тухайд өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Аминишики бол ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржийн нэг дэвжээний бөх, тэд хамтдаа барилдаж, монгол бөхийн арга мэхээс суралцсан гэдэг.

“Миний сэтгэл их гонсгор байна. Хүчирхийлэлтэй тэмцэх гэж бид чадах бүхнээ хийдэг. Хүчирхийлэл гэдэг зүйл рикишигийн нэр хүндийг сэвтүүлээд зогсохгүй сумогийн ертөнцийг муухай харагдуулдаг. Таканоива уучлалт гуйлаа гээд сумогийн нэр хүндийг өсгөхгүй. Туслахууд дажгүй сайн залуус байдаг шүү дээ. Тэднийг өсөн дэвжиж, сайн барилдахад нь туслах ёстойгоос биш дарамталж зодох ёсгүй” хэмээн Аминишики өгүүлжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE