Месси 15 сая ам.доллараар онгоц худалдан авчээ

Аргентин довтлогч Лионель Месси 15 сая ам.доллараар АНУ-аас Gulfstream V онгоц худалдан авчээ. Энэ онгоцоор Месси гэр бүлийнхээ хамт эх орон руугаа нисч байх тул Аргентины дугаар тавиулсан байна.

Gulfstream Aerospace-ийн 2004 онд үйлдвэрлэсэн тус онгоц нь 16 суудалтай буюу унтлагын найман ортой, хоёр ванны өрөөтэй, хоёр гал тогооны өрөөтэй гэнэ.

Шинэхэн онгоцынхоо гадна талд Месси 10 дугаараа  бичүүлж амжаад байгаагаас гадна шатан дээр Лео, Антонелла, Тиаго, Чиро, Матео гээд гэр бүлийн бүх гишүүдийг нэрийг бичсэн байна.

News1.mn Р.Гэгээ

 

 

 

SHARE