“Арсенал”-ын одод томоохон дуулианд хутгалдав

Английн “Арсенал”-ын одод Лондоны нэгэн элит клубт наргисан зураг, бичлэг тарж, томоохон дуулиан дэгдээд байна. Хөлбөмбөгийн шинэ улирлын эхээр буюу наймдугаар сард энэ явдал болсон гэнэ.

Бичлэгт Пьер-Эмерик Обамеянг, Месут Озил, Сеад Колашинац, Александер Лакасетт, Маттео Гендузи, Шкодран Мустафи, Генрих Мхитарян нарын дүрс үлджээ.

Тэд үдэшлэгтээ нэг лонх нь 2250 еврогийн үнэтэй Ciroc архи, мөн 2250 еврогийн үнэтэй Dom Perignon оргилуун дарс, 2800 еврогийн үнэтэй Hennessy VS Scotch вискиг хэдэн лонхоор нь авч хэрэглэжээ.

Үүнээс гадна бөмбөлөгтэй гааз хэрэглэж мансуурчээ. Гааз хэрэглэснийхээ дараагаар Маттео Гендузи хэсэг зуур мансууран унасан нь бичлэгт тусчээ. Бичлэгээс үзвэл Мхитарян болон Мустафи нар гаазыг хэрэглээгүй бусад нь хэрэглэжээ.

Тэд клубын тусгай заалыг түрээслэн авч, олон бүсгүйчүүдийг үдэшлэгтээ урьсан байна. Гэхдээ бүсгүйчүүдийн бүгдийнх нь гар утсыг зааланд орохын өмнө хураан авч, бичлэг зураг тараахаас сэрэмжилсэн байна. Гэвч клубын хяналтын камерийн бичлэг задарснаас энэ явдал илэрчээ.

Үүрийн 4 цагийн алдад үдэшлэг тарж, хөлбөмбөгч тус бүр нэг бүсгүй дагуулан зочид буудалд орох нь орж, автомашиндаа хамт байх нь хамт байсан гэж The Sun мэдээлсэн байна.

Унаи Эмери хатуу дэг журам сахиулдгаараа зартай мэргэжилтэн. Бэлтгэлийн бааздаа жимсний шүүс хэрэглэхийг ч хориглодог мэргэжилтэн  гурван сар гаруйн өмнөх хөлбөмбөгчдийнхөө энэхүү үйлдэлд хэрхэн хандах нь олон нийтийн сонирхлыг ихэд татаж байгаа ажээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE