Таканоива А.Баасандорж туслахаа зодсны улмаас зодог тайлахад хүрлээ

28 настай мэргэжлийн сумоч Таканоива А.Баасандорж зодог тайлахаар шийдсэн тухай Японы хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Таканоива өөрийн туслах сумочоо ямар нэгэн зүйлийг авчрахаа мартсаных нь төлөө нүүр рүү нь хэд хэдэн удаа хүчтэй цохисон гэнэ. Энэ хэрэг ил болсноор Цагдаагийн газарт дуудагдан байцаагдсаны зэрэгцээ тойргийн барилдаанд оролцох эрхийг нь эхний ээлжинд хассан юм.

Тэгвэл сумочийн нэр хүндийг сэвтүүлж, хэвлэлээр удаа дараалан шуугианы баатар болсон Таканоива А.Баасандорж зодог тайлахаар шийджээ.

Жил орчмын өмнө Таканоива А.Баасандорж нь ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржийн эгдүүцлийг төрүүлж, улмаар толгойдоо караокений удирдлагаар цохиулж гэмтсэн тухайгаа Цагдаад гомдол гаргасан. Үүний дүнд ёкозүна Харумафүжи зодог тайлахад хүрсэн билээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE