Huawei-гийн захирлыг Канадад баривчилж, дуулиан дэгдэв

Хятадын харилцаа холбооны гигант Huawei-г үүсгэн байгуулагчийн төрсөн охин, тус компанийн санхүүгийн асуудал эрхэлсэн захирал Мэн Ван Жоуг Канадын Ванкувер хотноо баривчилжээ. Ойрын хугацаанд Канадаас АНУ-руу шилжүүлэн хорих бололтой байгаа гэнэ.

Ямар шалтгааны улмаас баривчилсныг тодорхой зарлаагүй ч АНУ-аас Иранд явуулж буй хориг арга хэмжээг зөрчсөн байж магадгүй ажээ. Тус явдалтай холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас хүний эрхийг зөрчиж буйг дурьдаад Мэн Ван Жоуг хурдан суулахыг шаардаад байна.

Харин Huawei корпорациас ямар хэрэгт буруутгаж буй талаар мэдэхгүй байгаагаа зарлалаа.

АНУ болон БНХАУ сүүлийн хэдэн сарын турш худалдааны дайн хийж, 90 хоног түр эвлэрэх тохиролцоонд хүрсний дараахан энэ явдал боллоо.

Канад Улсын Хууль зүйн яамны мэдэгдснээр бол ойрын хугацаанд Мэн Ван Жоуг АНУ-руу шилжүүлэх гэнэ. Харин АНУ-ын Хууль зүйн яамны төлөөлөгч энэ талаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзжээ.

АНУ-аас Иран болон Умард Солонгост явуулж буй хориг арга хэмжээг зөрчсөний зэрэгцээ мөн АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан гэх үндэслэлээр баривчилсан байж бозошгүй гэнэ. Huawei-гийн бүтээгдэхүүнийг тагнуулын хэрэгт ашиглаж байж магадгүй хэмээн үзэж АНУ, Австрали, Шинэ Зеланд, Их Британи зэрэг улсад хэрэглэхгүй байх шийдвэр гаргаад байгаа юм.

Huawei нь харилцаа холбооны салбар дахь аварга том корпораци. Саявтархан Apple-ийг гүйцэж түрүүлэн, дэлхийд зөвхөн Samsung-ийн ар дээр бичигдэх болсон билээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE