Нөхрөө шалгахын тулд хүүгээ нууж, улс даяар хайлгажээ

Хятадын Чэжянь мужийн Юэцин хотын дунд сургуулийн  сурагч хүү сураггүй болсон тухай ээж нь Цагдаагийн газарт мэдэгдэж, улс даяар эрэл эхэлжээ. Хүүг олж өгсөн хүнд 500 мянган юань өгнө гэж эцэг эх нь амласан тул хүн бүр тун сэргэг соргог хайсан гэнэ. Ингээд долоо хоног хүүг эрж хайсны эцэст нэгэн тосгоноос олсон байна.

Гэтэл тэр тосгон нь хүүгийн ээжийн төрсөн нутаг, харин хүүг гэртээ “барьцаалсан” гэх хүмүүс нь хамаатнууд нь байж таарчээ. Хэрэг явдлыг цагдаа нар шалгаж үзэхэд нөхөртэйгээ муудалцсан эмэгтэй хүүгээ хөдөө тосгон дахь хамаатан руугаа явуулаад, цагдаад худал мэдүүлэг өгч, улс даяар эрж хайлгасан нь тодорхой болсон гэнэ.

Яагаад ийм зүйл хийх болсныг нь асуухад “Бид хоёрыг нөхөр маань үнэхээр хайрлаж хамгаалдаг эсэхийг шалгах гэсэн юм” хэмээн мэдүүлжээ.

Худал мэдээлэл тараасан хэргээр эмэгтэйг баривчлан, зохих шийтгэл ногдуулахаар болсон байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE