Суботич аймшигтай гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдэв

Францын Нэгдүгээр лигийн “Бордо”-“Сент Этьен”-ий 3:2-оор өндөрлөсөн тоглолтын үеэр серб хамгаалагч Невен Суботич өөрийн багийн хаалгач Стефан Рюффьед өвдөглүүлж хүнд гэмтэл авч, эмнэлэгт яаралтай хүргэгдсэн.

Бөмбөгийн төлөө үсэрсэн нэг багийн хоёр агаарт мөргөлдөж, Невен Суботич тархиндаа гэмтэл аван, ухаан алдан унасан юм. Тэгвэл түүнийг өчигдөр орой эмнэлгээс гаргажээ. Хөлбөмбөгчийг 2-3 хоногийн хугацаанд гэртээ амрахыг зөвлөсөн байна.

news1.mn Р.Гэгээ

SHARE