Сайд асан О.Эрдэнэбулганыг хорих хугацааг сунгажээ

Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг авлига албан тушаалын хэрэгт холбогдуулан цагдан хорьсон юм.

О.Эрдэнэбулганыг Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой асуудлаар шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Мөн Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байхдаа ураны лиценз наймаалсан байж болзошгүй гэх мэдээлэл ч гараад байна.

Тэгвэл түүнийг хорих хугацааг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс ЭХХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт зааснаар үндэслэл болгож өнгөрсөн сарын 22-ноос нэг сарын хугацаагаар цагдан хорихоор болжээ.

Эрүүгийн хуулийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.2-д тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх хэмээн заажээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE