М.Энхболд: Парламент муу байж болно. Гэхдээ тарааж болохгүй

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Дөнгөж сая  УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэв. Тэрээр “Би Засгийн газрыг унагаахыг дэмжиж гарын үсэг зурсан. Засгийн газрыг унагаах шаардлагыг би зөв гэж бодож байгаа. УИХ, Засийн газрын үйл ажиллагаа байх ёстой байран дээрээ алга. Тэрэг нь урдаа гарчихлаа гэдэг шиг үйл явдал их болж байна. Энэ бүгдийн буруутан УИХ гэдэг байдлаар олон нийтэд ойлголт өгч байна. Засгийн газрыг УИХ томилсон. Засгийн газрын үүрэг бол хуулийг хэрэгжүүлж УИХ-т тайлагнадаг. Засгийн газрын тэргүүн нь УИХ-ын үйл ажиллагааг цааш нь явуулах эсэхийг ярина гэж байна. УИХ нь улс орны эдийн засагт бий болоод байгаа асуудлыг ярих гэхээр хариуцсан сайд нь орж ирдэггүй. Гурав дахь долоо хоног руугаа орлоо. Энэ хугацаанд нефтийн үнэ дахиад өсчихлөө. Засгийн газар энэ хариуцдаг ажлаа УИХ-д яагаад ярьж болохгүй байгаа юм бэ. УИХ-ын Байнгын хороод хуралдах гэхээр ирцээ бүрдүүлэхгүй байна. УИХ дээр Засгийн газрын асуудалтай холбогдуулан Ёс зүйн дэд хороо хуралдах гэхээр болдоггүй. Өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаахдаа Тусгай хяналтын дэд хороог хуралдуулаад үргэлжлээд УИХ хуралдаад болж байсан. Энэ мэт байдлаас болж УИХ-ын нэр хүнд унаж байгаа нь Засгийн газрын үйл ажиллагаа, нэр хүндээс үүдэлтэй байна. Парламент муу байж болно. Гэхдээ тарааж болохгүй. Гишүүд муу байж болно. Янз бүрийн асуудалд холбогдсон байж болно. Түүнийг хууль хяналтынхан шалгаад нэг тийш болгоно. Гэхдээ гишүүдийг хот хөдөө, өмчтэй өмчгүй, бизнестэй бизнесгүй, эрүүл өвчтэйгээр нь ялгаж болохгүй. Иймээс төрийн эрх барих дээд байгууллагын тогтвортой байдал нь Засгийн газраас илүү үнэ цэнэтэй. Ардчиллын том эрх мэдэл бол парламентын засаглал. Зарим гишүүн ор үндэсгүй зүйлийг цацаж байна. Намайг буруутгахын төлөө хууль хяналтын байгууллагыг буруутгаж байна. Би өчигдөр прокурор, цагдаа, авлигын байгууллагуудад  бичиг хүргүүлсэн. “Танай байгууллага УИХ-ын гишүүд, тэдний хамаарал бүхий этгээдүүдийг хорьж цагдаад байгаа юм уу, нөлөөлөлд ороод байгаа юм уу” гэж. Өнөөдөр тэдгээр байгууллагаас бичиг ирсэн. “Хууль зөрчиж хомроголон хорьсон зүйл байхгүй. Хууль журмынхаа дагуу тайлбар мэдээлэл аваад явж байгаа” гэсэн. Тиймээс ор үндэсгүй зүйлээр иргэдэд буруу зөрүү зүйлийг зохион байгуулалттайгаар өгч байна. ЖДҮ-ийн мөнгийг би эдний дансанд чинь хийчихсэн биш. Би бол хууль хяналтын байгууллагыг шахаж дарамталдаг хүн биш. Харин тийм хүмүүс байдаг байх” гэв.

Эх сурвалж: News1.mn Б.ЗАЯА

SHARE