ЧУУЛГАН: Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулган 73 гишүүний ирцтэйгээр Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхлээд байна. УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан учраас өөрийгөө ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд чуулганы өнөөдрийн хуралдааныг удирдахаас татгалзсан юм. Тиймээс УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хуралдааныг даргалж байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүний өргөн мэдүүлсэн Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулж эхэллээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE