АТГ: Улстөрч, түүний хамаарал бүхий этгээдүүдийг албадаж байцаагаагүй

АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн мэдээлэл хийсэнчлэн УИХ-ын дарга М.Энхболдыг хууль хяналтынхан хамгаалж байгаа гэсэн утга бүхий мэдэгдлийг эсэргүүцэж байгаагаа хэвлэлийн бага хурлын эхэнд мэдэгдэв. Тодруулбал, улстөрчид улс төрийн үйл ажиллагаа явуулахдаа хууль хяналтын байгууллагыг ашиглаж байна. Манай байгууллагад ямар нэгэн улстөрч, УИХ-ын даргын зүгээс нөлөөлж, заавар, зөвлөгөө өгсөн зүйл байхгүй гэлээ.

Түүнээс гадна улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийг хомроголон баривчилж цагдан хорьсон асуудал байхгүй гэдгийг онцоллоо.

Харин ЖДҮХС-ийн зээлтэй холбоотойгоор яг хэчнээн улс төрч, тэдний хамаарал бүхий этгээдийг шалгаж байгаа талаар мэдээлэл өгөхөөс татгалзав.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE