“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг арилжаалах танилцуулгыг Лондонд хийлээ

ИБУИНВУ-ын Лондон хотод зохион байгуулагдаж буй Олон улсын уул уурхай, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт “Mines & Money London”-д Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Стратеги, хөгжлийн газар хариуцсан дэд захирал Т.Цогтбаяр нар оролцож “Эрдэнэс-тавантолгой” компанийн үйл ажиллагаагаа сурталчлан, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгчээ.

Чуулга уулзалтын Европ, Ойрх дорнод, Азийн арга хэмжээний үеэр тус компанийн дэд захирал Т.Цогтбаяр хөрөнгө оруулагчдад Тавантолгой орд, ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх төслүүд болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг арилжаалахтай холбоотой танилцуулга хийж, илтгэл тавилаа. Мөн EMR Capital компани зэрэг томоохон хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж мэдээлэл өгсөн байна.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж: news1.mn

SHARE